Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг зургадугаар сард товлолоо


2019-02-02 16:50:22

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хэнтий аймгийн 42-р тойрогт болох нөхөн сонгуулийг явуулах зардлын талаар хэлэлцэн, шийдвэрлэлээ. 

Тус тойргоос сонгогдсон гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзсанаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн билээ. Улс төрийн нөхцөл байдлаас болж хугацаа алдсан эл асуудлыг хэлэлцэн, нөхөн сонгуулийг зургадугаар сард товлолоо. Мөн нөхөн сонгуульд шаардлагатай 287 сая 614 мянга 335 төгрөгийг баталсан. Эл  Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасныг дэмжсэнийг танилцуулсан.

Асуудлыг хэлэлцэх үеэр гишүүн Б.Пүрэвдорж "МАН хоёр жилийн хугацаанд хэрэлдсэнээс өөр юу ч хийгээгүй. Хэнтий аймагт одоо ч юм хийгээгүй байх. Хоёр удаа УИХ-д сонгогдсон У.Хүрэлсүх гэдэг хүн Хэнтий аймгаас зугатаад яваад байгаа. Хүмүүсийн байгуулсан гавьяан дээр явдаг нөхөр. Сонгууль нэг ямар хүнд зүйл байдгийг мэдрэх хэрэгтэй. Нам нь дэвшээд ир гэж хөөж явуулах хэрэгтэй. Бид бас очно. Манай намын захын хүн танай У.Хүрэлсүхийг ялна. УИХ-ын хүүхэлдэй миний микрофоныг хааж болно хэмээлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудалтай холбогдолтой зүйл ярихыг анхааруулж, гишүүн Б.Пүрэвдоржийн микрофоныг хаасан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү