Төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас 149 хүн ХОМ-ээ мэдүүлжээ


2019-02-11 11:59:57

Жил бүр төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа энэ сарын 15-нд буюу ирэх баасан гарагийн 00.00 цагаар дуусгавар болно.

ХОМ-ээ мэдүүлэх хуулийн хугацаа дуусахад цөөхөн хоног үлдэж байхад төрийн албан хаагчдын ХОМ-ийн явц тааруу байгаа гэдгийг АТГ-аас мэдээлж байна.

Энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 33600 мэдүүлэг гаргагч нар цахим системд мэдүүлгээ оруулаад баталгаажуулсан байна. Одоогоор улсын хэмжээнд явц 84.1 хувьтай үргэлжилж байна.  Харин 280 орчим төрийн өндөр болон бусад албан тушаалтан ХОМ-ээ гаргаж, бүртгүүлэх ёстой. Өнөөдрийн  байдлаар 149 төрийн өндөр дээд албан тушаалтан хөрөнгөө мэдүүлсэн байна. Явц байдал 53.1 хувьтай байна” гэлээ. 

Хуулийн хугацаанд ХОМ-ээ гаргаж өгөөгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулдаг байна. Харин хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, худал мэдүүлсэн бол албан тушаалыг нь бууруулах, мэдүүлгийг гаргаж өгөөгүй бол нийтийн албанаас халах хүртэл хариуцлага тооцох заалттай юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү