АТГ-аас нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн мэдээлэл үндэслэлгүй


2019-03-11 13:07:57

АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулан УИХ-д дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэх гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Энэ нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Н.Оюундарь, М.Оюунчимэг нарыг ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн юм.  

Тэгвэл үүнд АТГ-аас “Дараагийн таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулах гэж байгаа талаар зарим сайт тодорхой нэр дурдан бичиж, энэ тухай сэтгүүлчид асууж байна. Энэ мэдээлэл нь үндэслэлгүй болно.

АТГ-аас нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлэх гэж байгаа гэх мэдээлэл үндэслэлгүй. Одоогоор ийм нэрс гараагүй байгаа” хэмээн мэдэгдлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү