АН-ын даргад нэр дэвшихэд 250 сая төгрөг төлөх шаардлагатай гэв


2019-03-14 12:18:58

Ардчилсан намын залуу гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд тус намын удирдлагуудад хариуцлага тооцож, шударга ёс нэхэх цаг болсон гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Ингэхдээ гишүүдийн олонхийн саналаар намын дарга С.Эрдэнийг солих бүрэн эрхтэй хэмээлээ. Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ сонгогдсоноос хойш МАН-ын 60 тэрбумын схемийн санхүүжилт үйлчилж байна гэж залуу гишүүд нь онцоллоо. Тодруулбал, Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэхэд 250 сая төгрөг төлөх шаардлагатай болсон нь зөвхөн мөнгөтэй хүмүүст үйлчилдэг нам болж хувирсан тул залуу гишүүд нь эрх баригчдаасаа  шударга ёс нэхэхээр болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү