Ерөнхий прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарын нэрийг дэвшүүллээ


2019-04-08 21:25:00

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий Прокуророор батламжилсан. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилуулахаар нэр дэвшүүллээ.

Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилуулах саналыг УИХ-тай зөвшилцөхөөр УИХ-ын даргад хүргүүлсэн байна.

М.Чинбат нь Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор, С.Алиманцэцэг нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын туслах прокуророор тус тус ажилладаг аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү