Хадгаламжаа гөвсөн тэрбумтан гишүүн


2019-04-10 13:37:44

Төрийн өндөр албан тушаалтнуудыг хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд дэлгэгдээд байна.  Үүгээр өнгөрсөн жил хэний хэтэвч зузаарч хэнийх нимгэрч вэ, гэдгийг харж болно. Бид энэ удаа тэрбумтан гишүүдийн ХОМ-ийг онцолж байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь. Түүний нийт орлого 22 сая төгрөг. Харин гэр бүлийн гишүүдийн орлого таван тэрбум 318 сая төгрөг байна. Гурван орон сууц,  зуслангийн нэг байшинтай. 2016 онд “Toyota,Tundra” унадаг байсан эрхэм гишүүн өнгөрсөн жилээс машиныхаа тоог “Audi, A4” нэмсэн. Түүний хувьд 2014 оноос эхлэн хадгаламжаа зузааруулж, нимгэрүүлсэн эхэлсэн. Гэвч энэ жил хадгаламжаа улаасгасан байна. Харин дотоод дахь дансандаа 245 сая төгрөг хуримтлуулжээ. Бас л бусад гишүүдийн адил 60 сая төгрөгийн зээл төлдөг.  25 хуулийн этгээдэд хөрөнгө оруулалт хийсэн байна. Тодруулбал, “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Сура хаус” ХХК, “Шөлөндө” ХХК, “Бльюмон” ХХК, “Бльюмон металс” ХХК, “Софтфлюорити” ХХК, “Ньюбулл” ХХК, “Петротранс” ХХК, “Боб фрэндс” ХХК, “Эрдэнэс тавантолгой” Бусад, “Петротранс Топ” ХХК, “Петротранс Дорнод” ХХК, “Түрэлт” ХХК, “Монгол шар Айраг Брювери” ХХК, “Нарны эрхэс” ХХК, “Бльюмон Катеринг” ХХК, “Риаж” ХХК, “Цэ энд Цэ” ХХК, “Нью Мохито” ХХК, “Бльюмон Пропертийс” ХХК, “Рэд стар клуб” ХХК.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү