Ж.Батзандан: О.Баасанхүү бол “баас” юм


2019-04-15 09:40:39

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн илрүүлэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий дэд хороо байгуулан ажиллах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан  О.Баасанхүү гишүүн рүү давшлав. Тэрбээр “О.Баасанхүү бол Б.Хурцтай нийлж түр хороог байгуулахын эсрэг хоёр жил явсан хүн. 

Аргаа бараад би О.Баасанхүүг Б.Хурцын машины хонины хонхорт явсан хоргол юм аа гэж хэлж байсан. Монголын ард түмний эсрэг явдаг О.Баасанхүү баас болно. Эрдэнэтийн ард түмний эсрэг явдаг О.Баасанхүү удахгүй Эрдэнэтээс хөөгдөнө.  Би энийг мэдэж байна. Монголын шударга ёсны эсрэг явдаг О.Баасанхүү баас юм.  О.Баасанхүүгийн найз нар цогцос хаясан юм.  О.Баасанхүү бол эрүүдэн шүүлтийг хамгаалж, өмгөөлдөг баас юм “ гэж доромжилсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү