Д.Эрдэнэбат: С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарла гэж Ц.Нямдорж сайдаас шаардсан


2019-04-15 14:09:35

УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Өнөөдрийн байдлаар инфляцийн түвшин буурахгүй өсч байна. Бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн. Эдийн засгийн дарамт иргэдэд хүнд тусч байна. Хаврын чуулганаар эдийн засгийн нөхцөл байдлыг ярих ёстой. Тиймээс эрх баригчдыг дуулиан, шуугиантай хэргүүдээ нэг тийш нь болгохыг шаардаж байна. Төрийн мөнгийг дээрэмдэж, банк дампууруулдаг үйлдлээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ЖДҮ эрхлэгчид, жижиг бизнесүүдийн авч болох хэргийг зохион байгуулалттай хийсэн" хэмээлээ.

Мөн АН-ын зөвлөл С.Зориг агсны хэрэг дээр УИХ-аас түр хороо байгуулахыг дэмжжээ.  Гэхдээ эрүүдэн шүүсэн гэх дуулианы ард С.Зориг агсны хэргийг замхруулах, бууруулах, завхруулах асуудлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгийг тэрбээр онцолсон юм. Энэ тухай Д.Эрдэнэбат "Энэ хэргийн захиалагчийг бид зайлшгүй олох шаардлагатай. Тийм учраас санал дүгнэлт гаргаж, ажлын хэсэгт орсон гишүүдээрээ дамжуулж тавих болно. Тийм учраас С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарла гэж бид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос шаардсан" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр  ганц эрх баригчтай, бүлэгтэй УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжаа алдсан. Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн хүчин, дээр нь Ерөнхийлөгчийн саналыг тусгаж хэлэлцүүлэх ёстой гэдгийг эрх баригчдад сануулсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү