Ш.Раднаасэд: МХЕГ-т нэг л жил ажилласан


2019-05-09 19:37:47

МХЕГ-ын 10 гаруй алба хаагч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, нэгэн амралтын газарт бусдаас их хэмжээний авлига авч, үйлдэл дээрээ АТГ-ынханд "баригдсан". МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын албан хаагчид 700-гаад сая төгрөгийн авлига авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгуулж шүүхэд шилжсэн байдаг. Сануулахад,Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230,800,000 төгрөг, 152,177 ам.доллар, 70,000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан.

Гэвч уржигдар Э.Аззаяа, Н. Баярсайхан болон Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын Мэргэжлийн хяналтын байцаагчдын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон байна. Ийн хэргийг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хамааралтай байсантай холбоотой гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар сэтгүүлчид УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс тодрууллаа.

-Таныг Э.Аззаяа, Н. Баярсайхан нарын хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл байна. Та Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байсан байх аа. Энэ талаар тайлбар хийх үү?

-Би 2015 онд нэг л жил МХЕГ-т ажилласан. Харин энэ Э.Аззаяа, Ц.Баярсайхан нар надаас өмнө ажиллаж байсан хүмүүс. Би авлигын хэргээр шүүгдсэн Э.Аззаяа, Ц.Баярсайхан нартай ямар ч хамааралгүй.  Авлигын хэрэг хийсэн төрийн албан тушаалтнуудад хариуцлага хамгийн хатуу байх ёстой.

-Та тэдэнтэй нэг аймгийнх гэж байсан. Энэ үнэн үү?

-Өнөөдөр томилогдож байгаа Ц.Цолмон ч, Ч.Өлзийсайхан  ч манай аймгийн хүн. .

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү