Нотариатын байгууллагын удирдлагыг дөрвөн жилээр сонгож байхаар боллоо


2019-05-10 15:39:44

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийн хэлэлцлээ. Учир нь эл асуудлыг өчигдөр хэлэлцэж байгаад завсарласан юм. Өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Өмгөөллийн тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд насны дээд хязгаар гэж тогтоодоггүй. Гэтэл энэ хуульд насны дээд хэмжээ тогтоосон байна. Энэ ямар учиртай вэ. Өнөөдрийн байдлаар хуулийн байгууллагад олон жил ажилласан хүмүүс тэтгэвэртээ гараад нотариатын үйлчилгээ үзүүлж байна гэж ойлгодог. Тэд хуулийн салбарт олон жил ажилласан учраас мэдлэг өргөнтэй учраас зөв зүйтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Хууль санаачлагч буюу Засгийн газраас 65 насны хязгаараар оруулж ирсэн. Ажлын хэсэг дээр санал хураагаад 70 нас гэдэг томьёололд хүрсэн. Өнөөдөр оруулж ирж байгаа томьёололыг дэмжихгүй бол Засгийн газрынх дэмжигдэнэ. Гадаадын улс орнуудад хүн бүр хуульчтай байдаг бол манай улсад энэ чиг үүргийн нотариатын байгууллага хариуцдаг.  Эд хөрөнгө худалдах, худалдан авах, бэлэглэх зэрэг бүх бичиг баримтыг нотариатын байгууллага дээрр боловсруулаад эрхзүйн бичиг баримт дээр хоёр тал гарын үсэг зураад гэрчлэл хийж явагддаг. Энэ дундаа хамгийн том харилцаа болох өв залгамжлалтай холбоотой харилцаа Иргэний хуульд заагдсанаар зөвхөн нотариатын байгууллага дээр хийгддэг. Тэгэхээр төрийн гэрчлэх чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллагын ажилтны насны хязгаарыг төр өөрөө тогтоох нь бусад улс орнуудын жишиг байгаа юм. Мөн манай улсад 70,80-тай нотариатчид үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм насны хүмүүс хөдөлмөрийн чадвараа алдсан, хийх ёстой ажлаа хийж чадахгүй алдагдсан гэдэг асуудал гарна гэж ажлын хэсэг дээр яригдаж байсан учраас 70 нас гэдэг дээр тогтсон. Өнөөдөр дэмжигдэхгүй бол Засгийн газраас тогтоосон 65 гэдэг нас дээр тогтох байх.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг “7.3.Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ” гэж өөрчлөн найруулсан нь иргэдэд хүрэх төрийн үйлчилгээнд хүндрэл, чирэгдэл гарахад анхаарах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Улаанбаатар хот нэг тойрог учраас  Баянзүрх дүүргийн иргэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхдээ Хан-Уул дүүргийн нотариатчаар гэрчлүүлж болно. Энэ заалт нь хөдөө, сумдын тойрогт эрх авсан нотариатчид хотод үйлчилгээ явуулж, тойргийн тэнцвэр алдагдуулахгүйн тулд ингэж өөрчлөн найруулсан.

УИХ-ын гишүүн Л.Болд: Нотариатын холбоо нь өөрөө төрийн бус байгууллага. Иймд өмчлөхийг багасгаж, олон хүнд бололцоо олгох зарчмаар явах нь зөв. Ер нь албыг өгдөг, авдаг зарчим дутагдаад байгаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Нотариатын танхим дөрвөн ерөнхийлөгч сольсон. Одоогийн хуулиар дөрвөн жилээр нэг удаа томилогдож, улиран томилогддог. Тиймээс төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлагын, төрийн гэрчлэх үйлчилгээг үзүүлж байгаа том чиг үүрэгтэй учраас улс төр оруулсан тогтворгүй байдал руу оруулахаас илүү одоогийн заалтаар нь хэвээр үлдээх хэрэгтэй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, дөрвөн жилд нэг удаа их хурлаа хийдэг. Жаахан тогтвортой удирдлагатай байхгүй бол үйлчилгээ нь тогтохгүй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Нэг байгууллагыг нэг хүн олон жил удирдахдаа шинэ зүйл хийгээгүй байгаа юм. Тиймээс залуучуудыг түлхүү гаргаснаар нотариатын байгууллагад шинэчлэл ирнэ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Хуульчид тэтгэвэрт гарахаараа нотариат дээр очдог. Энэ бол төрийн албан хаагч биш. Туршлагатай хүмүүс алдаа гаргах нь ховор. Тиймээс насны зааггүй болгох хэрэгтэй.

Нотариатын байгууллагын удирдлагыг дөрвөн жилээр сонгож, улираан томилохгүй байх заалтыг дэмжсэн юм.

Ингээд эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү