С.Баярцогтод холбогдох оффшорын хэргийг хаагаагүй


2019-05-11 00:13:12

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Сангийн сайд асан С.Баярцогтыг Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд компани байгуулан Швейцарын банканд хөрөнгө байршуулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг АТГ-аас мэдэгдлээ.

АТГ-ын мэдэгдэлд "С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг “Оюутолгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж байна.

Тиймээс С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг хаасан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа нь худал ташаа болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү