Д.Оюун-Эрдэнэ: Манай кабинеттай холбоотой авлигын асуудал шалгагдаагүй гэж мэдэгдсэн


2019-05-14 16:25:33

10 сая ам.долларын авлигын хэрэг болоод махны үнийн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Салбарын сайд 10 сая ам.долларын авлига авсан хэрэгт холбогдлоо. Хятадад айлчлалаар явсан сайд энэ асуудалд холбогдсон гэх мэдээлэл бий. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?

-Хэвлэлээр ийм мэдээлэл гарсан. Одоогоор нэр нь ил болж, зарлагдсан зүйл байгаагүй. Миний хувьд уржигдар хууль хяналтын байгууллагын удирдлагууд руу утасдаж манай кабинетын сайд нартай холбоотой шалгагдаж байгаа асуудал бий эсэхийг лавлаж асуусан.  Одоогоор ийм асуудал тогтоогдоогүй,  шалгагдаагүй гэж мэдэгдсэн. Нягталж үзэх байх.

-МАН итгэлийн зээл өгөх хуулийн төсөл өргөн барилаа. Ирэх жил сонгууль болно. Ийм боломж нөхцөл бүрдсэн үү?

-Итгэлийн зээлийн асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа. УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн барьсан байгаа.

-Махны үнэ тэнгэрт хадлаа. Төрөөс үнийн зохицуулалт хийх үү?

-Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцэнэ. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан асуудлаа оруулна. Үнэ өссөн асуудлаар судалж, шалгаж байгаа. Зохиомол өсөлт үү, зах зээлийн дагуу өссөн үү гэдгийг тайлбарлах байх. Махны зохиомол хомсдол үүсгэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн. Тиймээс ТЕГ шалгаж байгаа. Ч.Улаан сайд нөөцийн махыг гаргах тал дээр анхаарч ажиллаж байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү