10 сая ам.долларын авлига авсан сайдын талаар байр сууриа илэрхийлэхийг хүслээ


2019-05-16 15:45:24

УИХ-дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд мэдээлэл авахаар хүсэлт хүргүүллээ. Хүсэлтэд “Таны тэргүүлж буй Засгийн газрын нэр бүхий сайд 10 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй, хууль хяналтын байгууллага нягталж байгаа гэх мэдээлэл газар авч Засгийн газрын нэр хүндэд ноцтой асуудал үүсгээд байна.

Тиймээс үүнтэй холбоотойгоор албан ёсны байр сууриа илэрхийлж, БНХАУ-руу Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан Засгийн газрын гишүүд уг асуудалд холбогдсон эсэх талаар мэдээллийг бидэнд яаралтай ирүүлнэ үү" гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү