Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нараас МАН "татгалзлаа"


2019-05-17 11:10:02

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр орой хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан УИХ-ын хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатарын хэлснээр намын хяналтын хороо хуралдаж, сүүлийн үед үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаанд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх гэсэн шийдвэрийг гаргасан байна. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын тухайд Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлээгүй байхад "Рио Тинто" компанийн удирдлагад өгсөн гэсэн асуудалд нэр холбогдож олон хүний бухимдлыг төрүүлээд буй. Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг оруулж ирсэн нь маргаан дагуулж байгаа төдийгүй МХЕГ-ын авлига авсан албан тушаалтнуудыг чөлөөлүүлсэн. Тэдгээр хүмүүс нь Ш.Ранднаасэдтэй найз бүр нэг анги байсан гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл МАН-ын хяналтын хорооноос тэднийг таван жилийн хугацаанд намын дэмжлэг авахгүй байх шийдвэрийг ийн гаргажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү