АН: Талийгаач Г.Батхүүгийн хамгийн сүүлд уулзсан хүн нь МАН-ын гишүүн


2019-05-20 14:06:10

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн Баасан гарагт Төрийн ордонд нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Өнөөдөр АН-аас Г.Батхүү агсны нас барсан асуудалд эмгэнэл илэрхийлэн хүндэтгэл үзүүлж, мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед талийгаачтай холбоотой буруу ташаа мэдээлэл сошиалаар тараах, гүтгэх зэрэг монгол хүнд баймааргүй зүйлсийг тарааж байгаад харамсч байгаагаа илэрхийллээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан,Тавдугаар сарын 17-нд 19:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан цочирдом хэрэг боллоо. Гадны нөлөөтэйгөөр амиа алдсан байж болзошгүй байна. Өнгөрсөн онд гадаад улсад иж бүрэн шинжилгээ хийлгэхэд эрүүл гэсэн хариу гарсан байдаг. АН-ын дэд дарга хүн ажлаа хийж явахдаа учир битүүлгээр амь насаа алдсанд Ардчилсан нам үйл явдлын жинхэнэ учрыг олохын төлөө хүлээлтийн байдалтай байна.Цагдаагийн байгууллагаас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн амь насаа алдсантай холбоотойгоор үнэн мөнийг нэн даруй олно гэдэгт итгэж байна” гэв.

Харин АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, “АН энэ хэргийн улстөржүүлэхгүй. Гэхдээ  Цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл хийгээгүй байхад зүрх нь хаагдсан, бие нь муу байсан гэх мэдээлэл маш хурдан сошиал орчинд тархаж байгаад Ардчилсан намын зүгээс харамсч байна” гэв.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Төрийн ордны тухайн хэсэгт камер байгаагүй юу?

-УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин: Төрийн ордонд 2-3 камер байгаагаас өөр камер алга. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна. Цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл хийгээгүй байхад зүрх нь хаагдсан гэх мэтээр янз бүрийн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хурдтай тархаж байна. Үйл явдал шатны ойр болоогүй. Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан.

Засгийн газрын хуралдааны танхимын тухайн хэсгийг камержуулаагүй байна. Гаднаас орж ирж байгаа хэсэгт болон чуулганы үүдэнд нэг камертай. Үйл явдал болсон газарт камер байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шиг зүрх хаагдсан, өвчтэй байсан нь одоогоор тогтоогдоогүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй. Нарийвчилсан шинжилгээний дүн гарахад 14-21 хоног. Гадна талын үзлэг, задлан шинжилгээний дүгнэлт одоогоор гарч байна. Нэр бүхий жиргээчид, сошиал орчинд ийм мэдээлэл гарч байна.

-Хамгийн сүүлд С.Эрдэнэ даргын өрөөнөөс талийгаач гарсан гэж үнэн үү?

 -УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин: 18:20 орчим цагт авто раллигийн хуралдаан тарсан. 18:30 цагт хуралдааны танхимаас гарсан гэж байгаа. 18:30 цагийн орчимд Дэлгэрмаа даргатай утсаар ярьсан байсан. Ингэхдээ оросын талын төлөөлөгчидтэй уулзана гэж ярьжээ. УИХ-ын чуулганы танхимын камерт баруун тийш алхаж явсан дүрс үлдсэн байсан. 19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Сошиалаар сүүлийн 20 минутад хаана, хэнтэй уулзсан бэ, гэж байна. Зарим хүмүүс АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзсан гэдэг зүйл явсан. Тухайн үед АН-ын энэ танхимд 15:00-18:00 цагийн үед хуралтай байсан. Би байсан. С.Эрдэнэ дарга ордонд байгаагүй, энд байсан. Цагдаагийн байгууллага хамгийн сүүлд уулзсан хүнийг тогтоосон. МАН-ын УИХ-ын гишүүн хүн байсан. Тэр хүн уулзаад 20 минутын дараа гарсан гэсэн тайлбар өгсөн байна лээ.

-Талийгаачийн ар гэрийнхэн задлан шинжилгээнд нь хөндлөнгийн гэрч оруулахыг хүссэн ч прокурор зөвшөөрөөгүй гэсэн үнэн үү?

-Шүүхийн шинжилгээний байгууллагад итгэх итгэл хомс болсон гэдгийн та бүхэн мэдэж байгаа. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс задлан шинжилгээний үйл явцад хөндлөнгийн хяналт хийх маягаар мэргэжлийн эмч нарыг оруулах хүсэлт тавьсан байна. Холбогдох хуулиудад энэ талаарх зохицуулалт байхгүй. Гэхдээ прокурорын зүгээс энэ хүсэлтийг хүлээж аваагүй юм билээ. АН энэ асуудлыг улстөржүүлэхийг хүсээгүй. Улс төрийн байдлаар урьдчилсан дүгнэлт хэлэх хараахан болоогүй байна. Харин учир битүүлэг үйл явдал болсон гэдэгт бид хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Өвчний улмаас, тохиолдлоор гэхээс илүү гадны нөлөөтэй байж болзошгүй гэж харж байна. Та бүхэн анзаарч байгаа бол хэвийн хүн гонхноос өөрөө үсрээд унах боломж байхгүй. Шат болон гонхны хооронд 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү