У.Хүрэлсүх, Н.Номтойбаярын хэрүүл хурцаджээ


2019-05-20 15:30:20

Өнгөрсөн баасан гаригт болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар нэлээн ширүүхэн муудалцсан сурагтай.

МАК-ийн нэртэй холбогдож байдаг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын асуудал УИХ-аар хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд Засгийн газар буцаагаад татчихсан. Мөн “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг тэр өдөр нь болсон Засгийн газрын хуралдаанаар эргүүлэн татахаар болсонтой холбоотой гэнэ. “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчтэй 23 аж ахуйн нэгжийг бүрэн хувьчлах, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Монгол шуудан”, “МИАТ” зэргийн төрийн өмчийн хувийг бууруулахаар оруулаад байжээ.

Тэдний хэрүүл эцэстээ юунд ч хүрч мэдэхээр шинжтэй байсан бол Батлан хамгаалахын сайд Н.Энхболд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг аваад гарсан гэнэ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Намайг У.Хүрэлсүх сайдтай тэр ѳдѳр муудалцсан гэж мэдээлж байгаа. Ер нь маргаан гарч л байдаг. Бүлгийн хурал дээр байнга л маргаан гарч байна. Сүүлийн үед намын удирдлагуудтай холбоотой, мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор маргалдах болсон" гэсэн юм.

Тэр өдөр Н.Номтойбаяр гишүүнийг халамцуу байсан гэсэн ярианд тэрбээр өдрийн хоолон дээр бэлэгний 05 литр задалсан. Түүнээс бус халамцуу байгаагүй гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү