МАН Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна


2019-06-03 15:14:14

МАН-ын бүлгийн хурлаараа Захиргааны Ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудал, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн байна. 

Захиргааны Ерөнхий хуульд УИХ-аас 14 хоногийн өмнө өөрчлөлт оруулсан. Гэвч Ерөнхийлөгч хориг тавьсан. Бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна

Мөн Үндсэн  хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан түүний оронд хэнийг томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцсэн байна.  Д.Ганзориг нь өмнө нь УИХ-аас томилогдсон. Тэгэхээр орны хүнийг УИХ-аас нэр дэвшүүлнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар цэцийн гишүүнд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж буй Г.Баясгаланг нэр дэвшүүлж байгаагаа санал оруулсан. Бүлэг түүний оруулж ирсэн саналыг дэмжсэн гэдгийг хэллээ.

Харин Сонгуулийн хуулийн тухайд Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар хийх хуулийн дагуу 2016 онд УИХ-ын болон орон нутгийн сонгууль, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг хийсэн. Гэвч  цаашдаа гурван өөр сонгуулийг нэг хуулиар хийх нь эрх зүйн хувьд ямар ч боломжгүй гэдэг нь харагдлаа. Тиймээс ажлын хэсэг МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар, УИХ-ын нь тусдаа хуулиар, орон нутаг, сум, дүүргийн сонгууль нь бас нэг өөр хуулиар явагдах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн гэдгийг хэллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү