АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТОГТООЛ ГАРГАЛАА


2019-06-07 16:03:05

Засгийн газрын хуралдаанаар "Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай" тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Тогтоолд Төрөөс ахмад настны талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, 2019 оны 2 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Геронтологийн үндэсний төвийн барилга, дэд бүтцийг ажлыг эрчимжүүлж, 2020 онд ашиглалтад оруулах, ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж, үйлчилгээний тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх юм. Үүнээс гадна Монголын ахмадын холбоо, түүний салбар нэгжийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг улсын болон тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, төрийн болон нутгийн захиргааны зарим чиг үүргийг ахмадын төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах аж.

Мөн Улаанбаатар хотод “Ахмадын ордон” барих газрыг шийдвэрлэж, зураг, төсөв зохиох ажлыг гүйцэтгүүлж, барилгын төсвийг 2020 оны орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэх, орон байргүй ахмад настныг түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлэх, байгууллага, аж ахуйн нэгж бүр “Ахмадын сан” байгуулан ажиллах зэрэг олон асуудлыг шийдэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.

Түүнчлэн Ахмад настны тухай хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхэд, залуучуудын ахмад настанд үзүүлэх анхаарал халамж, дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэх, тэдний туршлага мэдлэгээс суралцах, дэлгэрүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахыг Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдлагад даалгалаа. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах, хяналт тавих үүрэг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт ногдож буй юм

Share to LinkedInShare to WhatsAppShare to Viber

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү