Б.Хурцыг шүүж буй танхимын үүдэнд жагсаал болж байна


2019-08-12 14:26:01

 

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт яллагдагчаар татагдсан иргэдийг эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх үндэслэлээр түүнийг ийнхүү шүүж байгаа билээ.

 

 

Энэ удаагийн шүүх хуралд УИХ-ын түр хорооны гишүүд ажиглагчаар оролцох санал тавьсан ч шүүх бүрэлдэхүүний зүгээс татгалзсан хариу өгчээ. Тус түр хорооны дарга нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан бол гишүүд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Санжмятав, Л.Болд, А.Сүхбат,  Ө.Энхтүвшин нар юм.

 

 

Шүүхийн танхимын үүдэнд иргэд жагсаж байгаа бөгөөд тэд энэ хэргийг хэт улстөржүүлж байгаа явдлаа зогсоохыг шаардсан юм. Тэр бүү хэл, шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан Ж.Батзандан нарыг эл хэргээр улс төр хийхээ зогсоохыг шаардаж байгаагаа иргэд лоозон дээрээ сийлжээ. Жагсагчид “Энэ хэргийг улстөрчид нэлээн сонирхож, өөрсдийн рейтингийг өсгөх арга барилд ашиглаж байна” хэмээн хэлж байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү