ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг дэмжлээ


2019-10-03 13:19:46

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргаар бригадын генерал Д.Ганзоригийг томилох саналыг хүргүүлсэн байна. Бригадын генерал Д.Ганзориг зэвсэг хүчинд тасралтгүй 29 жил алба хааж байгаа нэгэн юм.  

Байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж, ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг гишүүдийн олонхийн саналаар  дэмжлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү