АН шахмал түлшний асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ


2019-10-07 13:25:47

Уламжлал ёсоор МАН-ын бүлэг, УИХ дахь АН-ын зөвлөл хуралдав. АН-ын зөвлөлийн хурлаар дөрвөн асуудал хэлэлцжээ.

Эхний асуудал нь сайжруулсан түлшнээс үүдэлтэй асуудал гэнэ. Мөн түүхийн дурсгалт соёлын өвийн барилга байгууламжид халдаж байгаатай холбогдуулан АН-ын гишүүд зарчмын байр сууриа нэгтгэжээ. Мөн 2019 оны төсвийн ажлын хэсгийг байгуулж, Ард нийтийн санал асуулгын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан асуудлыг хэлэлцсэн аж.

Эхний асуудлын тухайд Засгийн газрыг буруутгав. Энэ талаар Д.Эрдэнэбат "Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотойгоор Засгийн газар нэлээд ажил хийсэн гэх нэрийн дор бодлогогүй, үрэлгэн маш их зардал гаргасан. Тэгсэн атлаа өнөөдөр сайжруулсан түлшний хэрэглээ, ашиглалт иргэдийн сэтгэлд нийцэхгүй байгаа нь нэгэнт тодорхой боллоо. Өвлийн дүн хүйтэн эхлэхээс өмнө энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол цаашлаад нийслэлд аюулд нүүрлэнэ. Шахмал түлшний стандарт, найрлагын талаар олон нийтэд  мэдээлэл хангалтгүй байгаа" гэлээ. Мөн тэрбээр шахмал түлшнээс ялгарч буй химийн элемент  нь үнэргүй, өнгөгүй, маш хортой бодис ялгарч байгаа нь зөвхөн айл өрхүүдэд биш агаарын дэгдэлтээр нийт массад нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулсан. Иймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэхээр болсон байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү