МАН-ын хүүхнүүд "халзагнана"


2019-10-17 08:54:23

Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит хурал өнөөдөр болно. Хурлаар тус холбооны тэргүүнийг солих асуудлыг хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл, Ц.Цогзолмаа албан тушаалаа дараагийн хүндээ шилжүүлнэ.

Түүний суудлын төлөө Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар өрсөлдөхөөр өнгөрсөн хугацаанд пиараа хийсэн билээ. Гэвч намын МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахдаа Д.Сарангэрэл, Ц.Гарамжав, Х.Булгантуяа нар дээр тогтсон байна. Тэд өнөөдөр өрсөлдөж, нэг нь түрүү магнайд хүрнэ.

Ц.Цогзолмаагийн тухайд өнөөгийн намын даргатайгаа тийм ч таатай харьцаатай нэгэн биш. Сайдын албан тушаалаа өгөхдөө хүртэл ам мурийгаад амжсан төдийгүй хэвлэлээр хэдэн үг шидчихсэн. Тиймдээ ч НАМЭХ-ны даргын суудлаа өгөхөөс аргагүйд хүрсэн гэх мессеж бий.

Нэр дэвшигч нөхдийн хувьд ХҮК талдаа элэгтэй нөхдүүд. Шулуухан хэлэхэд, өмнөх Засгийн газрыг огцруулахад ихээхэн хувь нэмэр оруулж, У.Хүрэлсүхийг өнөөгийн албан тушаалд нь томилсон гавьяатнууд.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү