Хөрөнгөжсөн гишүүдийг биш хуулийг "шалгана"


2019-10-17 13:41:04

Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдсан ч хэргийн эзэд ирээгүй билээ. Иймээс асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадаагүй. Тэгвэл эл асуудлаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс гурван гишүүний хөрөнгө үндэслэлгүй нэмэгдсэн гэсэн асуудал ирсэн. Түүнийг Ёс зүйн дэд хорооны хурлаар хэлэлцэхээр болсон ч хоёр удаа ирц хүрээгүй, мөн өчигдөр гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг хойшлуулсан. Гишүүдийн Ёс зүйтэй холбоотой хууль эрх зүйн асуудлыг шинэчлэх шаардлага байна гэж "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс санал болгосон. Би өөрөө үүнийг нь ч дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн" хэмээлээ.

Хуулийн Нийтийн албанд ажиллаж байгаа хүн бүр ХОМ-ээ гаргах ёстой. Гэтэл хуульд ХОМ-ээ үнэн зөв бөглөсөн эсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг АТГ хариуцахгүй, шалгах боломжгүй хуулийн цоорхой байдаг аж. УИХ-ын даргын захирамжаар Авлигын хуульд өөрчлөлт оруулах, бусад холбогдох хуулийг судлах ажлын хэсэг байгуулагджээ. Энэ ажлын хэсэгт "Бид уучлахгүй" хөдөлгөөний саналыг тусгахаа Б.Бат-Эрдэнэ хэлсэн юм. 

Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүдийг шалгуулахаас илүү бид хууль эрх зүйн орчныг нь сайжруулах нь зүйтэй гэдгийг ч хэлж байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү