НАМЭХ-г Д.Сарангэрэл удирдахаар боллоо


2019-10-17 21:52:28

НАМЗХ-ны ээлжит хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хурлаар тус холбооны шинэ удирдлагыг сонгосон юм. Намын удирдах зөвлөлөөс Д.Сарангэрэлийг дэмжсэн бол заалнаас Сангийн дэд сайд Х.Булгантуяа нэрээ дэвшүүлсэн.

Хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар буюу 75 хувийн дэмжлэгээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ байгууллагыг удирдан чиглүүлэх үүрэг хүлээлээ.

НАМЭХ-г УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа удирдаж байсан билээ. Тэрбээр өнөөдөр ажлаа Д.Сарангэрэл сайдад хүлээлгэн өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү