Гишүүн асан Д.Гантулгад 2 жилийн ял оноолоо


2019-11-13 08:41:33

Хүчингийн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.  

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гантулгад холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан гурван удаа хойшилсны эцэст ийнхүү хуралдаж, 2 жилийн хорих ял оногдууллаа.

Түүний хувьд хоёр ч хүчингийн хэрэгт холбогдсон бөгөөд шүүхээс эхний хэрэгт нь 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар буюу нийт хоёр жилийн хорих ял оноожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү