Хувьцааны ногдол ашгийн талаар ирэх 7 хоногт хэлэлцэнэ


2019-11-13 09:50:03

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар  “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох байсан ч хойшлов. Учир нь хариуцлагатай асуудлаар салбарын сайдаас өөрөөс нь мэдээлэл сонсох, асуултад хариулт авах  шаардлагатай. Сайд өвчтэй гэсэн шалтгаантай учир дараагийн хуралдаанаар хэлэлцэе гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, А.Сүхбат нар гаргасан юм. Улмаар горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 80 хувь  нь дэмжлээ.

Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Эрдэнэс-Тавантолгой болон Эрдэнэс Монгол ХХК, Үнэт цаас, төлбөр тооцооны төв ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн байв.

Иргэд, төрийн бус байгууллагаас 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооноос зохих судалгаануудыг хийж, энэ талаар салбарын сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөн, бэлтгэлийг хангасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү