Д.Одбаяр торгууль төлж, эх орондоо ирнэ


2019-11-13 16:52:54

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр Солонгос улсад саатуулан шалгагдаж байсан билээ. Тэрбээр эх орондоо буцах хүсэлт гаргасан ч Солонгосын прокурорын байгууллага татгалзсан хариу өгсөн юм.

Тэгвэл эрхэм даргын дээрх үйлдэлд торгууль оноож, хилийн хоригийг нь цуцлах болсон тухай Өмнөд Солонгосын прокурорын газар өнөөдөр мэдээллээ. Торгуулийн хэмжээ долоон сая вон буюу $6,000 орчим болох юм байна.

Солонгосын хэвлэлд бичсэнээр "Инчеон хотын прокурорын газраас өнөөдөр гаргасан дүгнэлтэд Д.Одбаярын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзжээ. Мөн хилийн хоригийг нь цуцалсан байна" хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү