Ерөнхий сайд ОХУ-д айлчилна


2019-11-28 10:42:03

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлал баталгаажсан тухай өнгөсөн мягмар гаригт ОХУ-ын талаас мэдэгдсэн байна. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч дарга, ОХУ-Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын дарга Алексей Гордеев “Хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан ирэх арванхоёдугаар сард Москвад болно.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно” гэж мэдэгджээ. Айлчлалын үеэр хоёр улсын бизнесийн форум болохоос гадна хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар бэлтгэж байгааг эх сурвалж хэллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү