Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталлаа


2019-11-29 08:22:02

Чуулганы хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн /Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Д.Оюунхорол танилцууллаа. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүн Ц.Гарамжав асуулт асууж, хариулт авсны дараа Онцгой байдлын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63,4 хувь нь дэмжлээ.

 Дараа нь  “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү