УИХ-ын даргын туслах Энэтхэгээс ирсэн захидлын цаасанд хорджээ


2019-12-03 11:28:18

БНЭУ-аас ирсэн захидалд УИХ-ын нэр бүхий гишүүн хорджээ. Тодруулбал, Энэтхэг улсаас УИХ-ын дарга Г.Занданшатарт  захидал ирүүлсэн аж. Гэтэл Спикерийн туслах захидлын цаасанд хордсон гэх мэдээлэл байгаа юм. Учир нь захидлын цаас нь химийн бодис агуулагдсан байсан бөгөөд туслах залуу ухаан алдаж унасан аж.  Тэр дагуу Тагнуул, ЦЕГ, МХЕГ-ийн Химийн байцаагч, Цацрагийн улсын байцаагчид Төрийн ордонд өчигдөр ажиллаажээ.

Улмаар захидлын цаасыг Химийн хүрээлэнд шинжлүүлэхээр зохих газарт нь хүргэсэн гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү