М.Энхболд: Над руу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй


2019-12-04 13:41:29

УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд руу хутга барьж дайрсан тухай хуульч Б.Гүнбилэг 25 дугаар суваг телевизийн "Ам нээвэл" ярилцлагад оролцох үеэрээ хэлсэн юм. Хуульч Б.Гүнбилэг тухайн үед УИХ-ын дарга М.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм.

Тухайн үед М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах зорилготой "МАНАН дэглэмийг түлхэн унагая" гэсэн уриатай жагсаал Сүхбаатарын талбайд болсон бөгөөд тухайн үед М.Энхболд даргын өрөө рүү УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, "Босоо хөх монгол" ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг, "Дархан ногоон нэгдэл" ТББ-ын тэргүүн Д.Даш нар орж шаардлага хүргүүлж байсан юм. Иймээс эдгээр хүмүүсийн хэн нь М.Энхболд дарга руу хутга барьж дайрсан бэ гэх таамаг цахим орчинд өрнөсөн. 

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн М.Энхболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.  Тэрбээр "Над руу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй. Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж надад танилцуулж байсан. Би тэр үед ордны доторх болон гаднах нөхцөл байдлыг сайн мэдэрч байсан тул энэ асуудлыг дэвэргэх шаардлагагүй гэж хэлсэн. Тухайн үед нь иргэд бухимдалтай байна, аргагүй бизээ амьдрал сайнгүй байна шүү дээ гэж хэлж байсан" хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү