Энхэл донхолгүй замаа жагсагчдаас нэхье, нийслэлчүүдээ


2019-12-11 11:41:48

Энэ оны эхний 9 сарын байдлаар 18131 зам тээврийн осол Тээврийн цагдаагийн албанд бүртгэгджээ. Улмаар 430 хүн амь насаа алдаж, 2886 хүн хүнд бэртэж, 20.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гол зам тээврийн ослын 86.9 хувь буюу 15.751 нь нийслэл Улаанбаатар хотод гарчээ. Мэдээж жолоочийн хариуцлагагүй явдлаас үүдэлтэй зам тээврийн осол бүртгэгдгийг Тээврийн цагдаагийн албаныхан хэлж байна. Гэхдээ дайны хажуугаар дажин гэгчээр авто замын эвдрэл ч ослын суурь шалтгаан болдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Нийслэлд цоороогүй зам бараг л үгүй. Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр сүүлийн хэдэн жил үргэлжлэн орсон бороо нийслэлийн авто замын чанарыг таниулж, нийслэлд бараг бүтэн зам үлдээгүй гэхэд хилсдэхгүй биз. Хотын замын насжилт богино, арчилгаа, хийц муу байдгийн тод жишээг иргэн бүр, жолооч бүр өдөр болгон мэдэрдэг. Тиймдээ ч хилийн даас алхаж, харь улсыг зориод хамгийн түрүүнд өндөр байшин, энхэл донхолгүй авто замыг харан уулга алдаж, өөрийн улсаа бодож сэтгэл гонсойх нь бий.

Эвдэрхий замаас болж авто тээврийн осол гарахаас гадна жолооч нарын тэвчээр барагдаж, стерсс нэмэгддэг. Энэ хэрээр асуудал томорч, дараа дараагийн асуудал, гэмт хэргийн суурь шалтгаан болдгийг ч сэтгэлзүйчид анхааруулах нь бий. Өөрөөр хэлбэл, эвдэрхий замаас болж иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирохоос гадна хүчирхийлэгч, гэмт хэрэг үйлдэгч нэгэн болох бий.

Хэдийгээр жил бүр нийслэлийн жолооч нараас авто зам ашигласны хураамж болгон 20 мянган төгрөг авч, арчилгаа, засвар хийдэг ч нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болдог байна. Зүй нь төсөвлөсөн хөрөнгө хаанаа ч хүрдэггүй тул урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөх байдлаар, гурван нүхний нэгийг нь бүтэн, нөгөө нь тал засварлах нь энгийн үзэгдэл аж.

Тиймээс нийслэлийн иргэдийг аятай, тухай зорчих нөхцөлөөр хангах үүднээс нийслэлийн авто зам ашигласны хураамжийг нэмэгдүүлэх шийдвэрийг НИТХ-аас гаргасан. Сард 8300 төгрөг тушааж, эргээд тэр мөнгөөрөө эд хөрөнгө, эрүүл мэндээ хамгаалж, ая тухтай зорчих боломжийг эдлэхийг хотын удирдлагууд хүссэн. Харамсалтай нь энэ сэдэв харалган улстөрчдийн шоугаар өндөрлөв бололтой. Алсыг харсан аливаа шийдвэр эсэргүүцэлтэй тулгардаг нь жам. Хамгийн сүүлийн жишээ сайжруулсан түлш. Зөв хэрэглээг хэвшүүлэхээсээ илүүтэй сайжруулсан түлшийг үгүйсгэж байсан иргэд өдгөө утаа багассанд талархаж сууна. Үүнтэй ижил авто зам ашиглалтын хураамж өнөөдрийн улстөрчдийн уухайнаас ангичирч дөнгөвөл ирээдүйд нийслэлийн иргэдэд өгөөжөө өгнө.

Авто машинтай жагсаал зохион байгуулагчид АН, МАХН болон хашааны гаднах намуудын харьяалалын хүмүүсээр хүрээлэгдсэн байсныг нийтээр харсан. Гэвч ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр сүүлд нь мэдсэн гэхэд болно. Харин иргэд машинтай жагсаалаас гагцхүү хөдөлгөөний ачаалал, өнөөх стрессийг л биеэрээ мэдэрсэн.

Авто зам ашигласны төлбөр нэмсэнтэйгээр холбоотойгоор иргэн Б.Цэгмидийн зохион байгуулсан автомашинтай жагсаалыг 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 07:00-17:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Скай худалдааны төвөөс Арслантай гүүр, Боловсролын их сургууль, Гадаад хэргийн яамны уулзвар, Төв шуудан, Байгалийн түүхийн музейн зүүн урд уулзвар, МУИС-ийн төв байрны баруун урд уулзвар, Туушин зочид буудал, Спортын төв ордны баруун талын уулзвар гэсэн маршрутаар зохион байгуулагдсан. Дээрх уулзвар, замуудад автомашинтай жагсаал, цуглааны үйл ажиллагаа зохион байгуулагдсантай холбоотойгоор нийслэлийн зарим гудамж, замуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Тэр хэсгийн зорчигчид жагсагчидтай нэгдэн нийлэх биш харин ч тэднийг үзэн ядсан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нар “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл автомашинтай жагсаал, цуглаанд оролцож байгаа иргэд бусад замын хөдөлгөөнд оролцогчдод саад учруулж, авто замын 1,2 дугаар эгнээг хааж бусдын хөдөлгөөнийг хязгаарлах үйлдлийг гаргасан. Мөн иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгах, дэмжихийг хориглосон хуулийн заалтыг зөрчиж жагсаал, цуглаан зохион байгуулагчдын зүгээс авто замын хөдөлгөөнийг автомашинаар болон явганаар хааж зогсохыг уриалах зэргээр иргэдийг хууль, дүрэм зөрчихийг дэмжих үйлдэл гаргаж байсныг Тээврийн цагдаагийн газрын хэлж байв. Өөрөөр хэлбэл, жирийн иргэний дэмжлэггүй эл жагсаал нийслэлийн иргэдийн ая тухыг үгүй хийв. Тэд өнөөдрийнхийг ч, маргаашийн ая тухтай зорчих нөхцөлийг ч давхар үгүй хийсэн юм.

Улстөрчдийн утсан хүүхэлдэйнүүдийн үзвэрт Ерөнхий сайд хүч нэмж хотын даргыг зандарсан нь бүр ч эмгэнэл гэлтэй. Ардын хүүгийн дүрд тоглох дуртай гүйцэтгэх засаглалын тэргүүн улстөрчдийн утсан хүүхэлдэйнүүдэд хууртсан нь тэр. Тост тосон бумбын ордыг тусгай хамгаалалтад авахдаа уурхай  ухдаг залуугийн нулисанд нь итгэдэг шигээ.

Уг нь сарын 8300 төгрөгийн хураамжаар  14 тэрбум төгрөг цугладаг байсан бол  ирэх онд 74 тэрбумыг төвлөрүүлэх боломжтой болж, энэ мөнгө Улаанбаатар хотын зургаа, алслагдсан гурван дүүргийн замын арчлалтад зориулагдах байв. Харамсалтай нь харалган улстөрчдийн увайгүй шоудалтаас салхинд хийсэх нь. Энэ асуудал ганц жолооч нарын бус явган зорчигчдод ч хамаатай зүйл. Нийслэлд гарсан авто тээврийн ослын дийлэнхэд нь явган зорчигч өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирсон байдаг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Зочин 2019-12-11 16:45:38-д бичсэн холбогдсон IP хаяг: 64.119.17.150
Монголоор дүүрэн хүнд итгэдэггүй, дээр нь туйлшрах дуртай, зөвхөн хэвлэл мэдээлэл, фэйсбүүкээр авсан мэдээлэлдээ хэт итгээд эргэцүүлж боддоггүй хүн дүрст малнууд байна. Ер нь татвар хураамжийг нэмж байж л энэ хуучин машин эцэс төгсгөлгүй орж ирж байгааг зогсооно. Өөр арга байхгүй.
hi 2019-12-11 15:46:48-д бичсэн холбогдсон IP хаяг: 64.119.24.2
tom jeepnuudiin huraamjiig 20 dahin nemeh heregtei
Irgen 2019-12-11 15:42:54-д бичсэн холбогдсон IP хаяг: 107.72.176.80
B жагсагчдаас виш идээчингуудээс нэхе
,;'/K'HHFYSDXL;O' 2019-12-11 15:05:19-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.9.46.162
ЭХЛЭЭД ЦАЛИНГАА НЭМЭЭД ДЭЛХИИН ЖИШИГТ ХҮРГЭЧИХ ...ТЭГЭЭД ТЭТГЭВРИИН НАСАА НЭМ ... ОЛИГТОИХОН ЧАНАРТАИ ЗАМ ТАВЬЧИХ ... ТЭГЭЭД ТАТВАРАА НЭМ ... ТЭГЭЭД ЗАМЫН ЭВДЭРЛЭЭС БОЛЖ МАШИН ЭВДЭРВЭЛ ХОХИРЛЫГ НЬ БАРАГДУУЛЧИХ .
Зочин 2019-12-11 14:01:23-д бичсэн холбогдсон IP хаяг: 66.181.170.2
Татварыг ингэж нэмдэггүй юмаа. Хэд дахин тэр дундаа 5 дахин нэмнэ гэдэг ямар ч бодлоггүй ажллаж байгаагын илрэлээ. Амьдралаас тасарсан улсуудын ширээ тойрч суугаад гаргасан шийдвэр ямар ч үндэслэлгүй хэрээс хэтэрч байгааг харуулж байгаа. Энэ нийтлэлийг бичиж суугаа эрхэм та ч гэсэн ард иргэдийн амьдралын талаар мэдлэг дутуу байгаагаа анхаарч үзээсэй гэж хүсжэ байна.
Зочин 2019-12-11 12:33:15-д бичсэн холбогдсон IP хаяг: 103.194.176.121
5 дахин нэмж хурааж авсан мөнгөөр энхэл донхол зам зачихна гэж хэнд итгэх юм бэ? Эрх мэдэлтнүүдийн тансаглал, сонгуулийн шоуны зардал болоод дуусна гэдэгт харин итгэх хүн олон байгаа учраас тэмцэж байгаа байх.
Зочин 2019-12-11 12:33:11-д бичсэн холбогдсон IP хаяг: 103.194.176.121
5 дахин нэмж хурааж авсан мөнгөөр энхэл донхол зам зачихна гэж хэнд итгэх юм бэ? Эрх мэдэлтнүүдийн тансаглал, сонгуулийн шоуны зардал болоод дуусна гэдэгт харин итгэх хүн олон байгаа учраас тэмцэж байгаа байх.
Зочин 2019-12-11 12:30:32-д бичсэн холбогдсон IP хаяг: 122.201.31.125
Хэдхэн төгрөгний цалинтай иргэдээрээ замаа засуулах гэж байгаа НИТХ арай ичмээр биш үү. Улс орны баялагыг ухаад л урагшаа гаргаж байгаа хүмүүсээр замын мөнгөө гаргуулж болохгүй юу. Зүгээр л ухаад л ачаад гаргаж байгаа ш дээ. Өөр юу ч хийгээгүй.
зочин 2019-12-11 12:04:14-д бичсэн холбогдсон IP хаяг: 203.217.139.225
энэ одоо хэний захиалгаар бичсэн юм бэ.