Ерөнхийлөгчийн мэдээлэл хойшиллоо


2019-12-13 10:33:22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийх Ерөнхийлөгчийн мэдээлэл хойшлогдсон байна. Чухам ямар шалтгаанаар хойшилсон нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Хууль зүйн байнгын хороо хуралдахаар товлогдоод байна. Байнгын хорооны хуралдааны дараа нэгдсэн чуулганы хуралдаан болж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Үдээс хойш өвөлжилтийн бэлтгэлийн талаарх УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулгын хариуг сонсоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү