Тэтгэврийн зээл аваагүй ахмадууд хувь хүртээхээр судалж эхэллээ


2020-01-09 14:51:37

Тэтгэврийн зээлтэй ахмадуудын өрийг нэг удаа "цайруулах"-аар УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа. Тэгвэл тэтгэврийн зээл аваагүй ахмуудад хэрхэх вэ гэх асуулт Засгийн газрынхныг хүнд байдалд оруулаад байгаа билээ.

Чуулганы үеэр ч хэд хэдэн гишүүн ахмадуудаа алагчлахгүй байхыг сануулж, тэтгэврийн зээл аваагүй буурлуудад сая төгрөг өгөх эсвэл бондын хувьцаа гардуулах боломжийн талаар лавлаж, байр сууриа илэрхийлсэн. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг эл асуудлыг судлахаар Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулаад байна.

Эл ажлын хэсэг зээл аваагүй 192 мянган ахмад байгалийн баялгийг хэрхэн тэгш хуваарилах талаар судлах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү