Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох шүүх хурал хойшиллоо


2020-01-13 17:00:58

Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн хэргээр Хотын дарга асан Э.Бат-Үүлийг хуулийн байгууллага шалгасан. Тодруулбал, "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" хэмээх нийтлэлийг хотын дарга асан бичиж нийтлүүлсэн. Гэвч тус бичвэрт дурьдагдсан нь үндэслэлгүй бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн хэмээн үзэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Ингээд хотын дарга асныг Зөрчлийн хуулийн дагуу 2 сая төгрөгөөр торгуулсан.

Гэвч Зөрчлийн хуулиар торгосон нь үндэслэлгүй гэж үзсэн хотын дарга асан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан билээ. Гэвч шүүх хурал хойшиллоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү