Элчин сайд А.Баттөрийг баривчиллаа


2020-01-14 09:39:29

Монгол Улсаас Франц улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Баттөрийг Авлигатай тэмцэх газар баривчлаад байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, оффшор бүсэд мөнгө угаасан  гэх хэргээр ийнхүү саатуулан шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, дипломат ёсоо зөрчин албан тушаалаа урвуулан ашиглаж визний хураамжийн мөнгийг хууль бусаар цуглуулсан, түүнийгээ оффшор бүсэд угаасан, тэр хөрөнгөөрөө усан үзмийн талбайтай тансаг харш худалдаж авсан зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгаж улмаар хилийн хориг тавиад байсан юм.

А.Баттөр нь дипломат албанд 16 жил ажилласан туршлагатай, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүн гэгддэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү