ТАНИЛЦ: УИХ-ын сонгуулийн тойрог ингэж өөрчлөгдөнө


2020-01-15 10:32:13

Шинэ хуулиар 2020 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулна. Өөрөөр хэлбэл, нэг аймаг-нэг тойрог хэлбэрээр зохион байгуулахаар хууль баталсан. Харин тойргийн хуваарилалтыг ирэх сарын 1-нээс өмнө амжиж хийх даалгавартай.

2016 оны сонгуулийн тойргийн хуваарилалтыг тухайн үеийн эрх баригчид хийхдээ орон нутагт 48, нийслэлд 28 гэх байдлаар хуваарилж байв. Улмаар Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1,  Дорнод, Завхан, Өмнөговь аймаг 2,  Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг 3 мандаттай. Харин нийслэлийн тойргийн тоог нэмэгдүүлсэн. Тухайлбал, Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгосон бол Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай болж байв. Хуваарилалт нь шог байна гэх шүүмжлэл нэлээд өрнөсөн. Ямартаа ганц мандаттай Булган аймгийнхан нэг Өмнөговийн иргэн, хоёр Булганы иргэнтэй тэнцэнэ, нэг  Хэнтийн иргэн 3 Булганы иргэнтэй тэнцэнэ гэх байдлаар маазарч, Сонгуулийн ерөнхий хорооныхны амыг таглаж байв.

Тэгвэл энэ удаагийн томсгосон тойргийн “буян”-аар нэг мандаттай аймгуудад нэмэгдэл олгохоор болж. Өөрөөр хэлбэл, Говьсүмбэр, Дундговь, Булган, Сүхбаатар, Говь-Алтай зэрэг аймгийн мандатын тоог нэмэгдүүлж, хоёр болгох гэнэ. Ингэхдээ нийслэлээс 4 мандат сугалахаар болжээ. Ингэхдээ хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хоёр хувааж, тус бүр гурван мандаттай байхаар тусгаад байна.

2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТОЙРОГ, МАНДАТЫН ТОО

  •  
  • •           Архангай - 3
  • •           Баян-Өлгий - 3
  • •           Баянхонгор - 3
  • •           Булган - 2
  • •           Говь-Алтай - 2        
  • •           Говьсүмбэр, Дорноговь - 2          
  • •           Дархан-Уул - 3
  • •           Дорнод - 2
  • •           Дундговь - 2
  • •           Завхан - 2
  • •           Орхон - 3
  • •           Өвөрхангай - 4       
  • •           Өмнөговь - 2
  • •           Сүхбаатар - 2          
  • •           Сэлэнгэ - 3
  • •           Төв - 3
  • •           Увс - 3
  • •           Ховд - 2
  • •           Хөвсгөл - 4
  • •           Хэнтий - 3
  • •           Баянзүрх, Налайх - 5
  • •           Баянгол - 3   
  • •           Хан-Уул, Багахангай - 4
  • •           Чингэлтэй - 3          
  • •           Сүхбаатар, Багануур - 3
  • •           Сонгинохайрхан - 5     
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү