Эдийн засагч Л.Наранбаатарыг баривчилжээ


2020-01-16 10:56:35

Энэ тухай тэрбээр "Хонгил уруу чирэгдэхээр боллоо. Өмгөөлөгчөөрөө дамжуулж хэвлэлийн хурал хийнэ" хэмээн твиттер хуудастаа жиргэжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой шөргөөцөлдөж байдаг тэрбээр чухам ямар асуудлаар саатуулагдсаныг удахгүй мэдээлнэ.

Хамгийн сүүлд тэрбээр цахим хуудсаараа дамжуулан “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын өөртөө хамаагүй гэдэг, нүүрс угаах “СТРАТО” ХХК нь Говьсүмбэр аймгийн  Шивээ-Овоо суманд байрладаг, өнгөрсөн намар нээлтээ хийсэн ААН бөгөөд АМНАТ-ыг хүчингүй болгосон. Уг компани жилдээ 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай, томоохон үйлдвэр. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нарын оффис нэг байдаг” хэмээсэн юм. Магадгүй эл асуудлаас үүдэлтэй байж мэднэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү