Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү


2020-01-17 10:03:59

УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн амиа алдсан хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг цагдаагийн байгууллага хэд хэдэн удаа гэрчээр дуудаж байцаасан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын мэдүүлэг зөрүүтэй байсан тухай хэвлэлээр цацагдаж байсан юм. Улмаар бүрэн эрхийг түдгэлгүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлээд байна.

УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хүсэлт Улсын Ерөнхий Прокуророос ирсэн тохиолдолд 48 цагийн дотор УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх хуультай.  Энэ дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү