Жилийн 55 сая төгрөгийн орлоготой ч мөнгөгүйгээрээ дуудуулах Д.Лүндээжанцан


2020-01-21 11:55:14

Авсрали явсан гишүүд казиногоор ороод гарч гэнэ. Албан айлчлал хийж явсан тэдний хөтөлбөрт казиногийн үйл ажиллагаатай танилцах талаар багтсан тухай Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн нар хэлнэ билээ. Хэдийгээр казино тоглоогүй ч, хэрэв тоглосон бол Д.Лүндээжанцан гишүүн ямар мөнгөөрөө тэд тоглох вэ дээ, хөөрхий гэж Д.Эрдэнэбат гишүүн халаглах шахав.

Түүний хэлж байгаагаар парламентад насаар ахимаг, туршлага арвинтай Д.Лүндээжанцан гишүүн мөнгөгүй, ядуу нэгэн. Тиймээс түүний хувьд казино тоглох туйлын хүсэл байв ч халаас нь хоосон хүн. Тиймдээ ч харахаас өөрөөр гэмгүй нэгэн юм байх.

Тэгвэл парламент дахь ядуу гишүүний халаас руу өнгийгөөд үзье. Д.Лүндээжанцан гишүүн жилийн 55.7 сая төгрөг, гэр бүлийн гишүүд нь 38.4 сая төгрөгийн орлоготой. Уг нь 2017 онд 72.6 сая төгрөгийн орлоготой байсан ч хямралд өртсөн юм даг уу. Нэг орон сууц, зуслангийн байшинтай. Бусад хэмээх зүйлчлэлд багтах гурван үл хөдлөх хөрөнгөтэй.  Нийт үнэлгээ нь 969 сая төгрөг.

Мөн 8 адуугаа 12 сая төгрөгөөр, 0.7 га газраа 160 сая төгрөгөөр үнэлсэн 170 сая төгрөгийн хадгаламжтай нэгэн. “Шихихутаг” их сургуулийн 60 хувийн эзэмшдэг. Тийн атал сөрөг намынхаа зөвлөлийн даргад хөрөнгөгүйгээрээ дуудуулна гэхээр...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү