Орлогоороо ч, хадгаламжаараа ч хол хаягдсан Д.Эрдэнэбат


2020-01-22 08:58:00

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын хэн нь баян бэ.  УИХ-ын дарга Г.Занданшатартай хамт Авсрали улсад албан айлчлал хийгээд ирсэний дараа ийм асуулт олны дунд тархав. Тэгвэл тэдний хэн нь хэн болох, халаас нь хэр зузааныг харьцуулав.

Д.Эрдэнэбатын хувьд парламентад хоёр дахиа улиран сонгогдсон Д.Лүндээжанцан гишүүний хувьд “нусгай пацаан”. Д.Лүндээжанцан гишүүний хувьд Монгол Улсад хууль тогтоох байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон цагаас хойш тасралтгүй 25 жил төрийн түшээгээр сонгогдон ажилласан нэгэн. Энэ ч утгаараа улс төрийн намтар ихтэй.

“Өвгөн” гишүүний хувьд Д.Эрдэнэбаттай адил Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, сайд хийж үзээгүй. Харин 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай парламентч. Казино тоглож байсан намтаргүй ч шаггүй сайн шатарчин.

Харин Д.Эрдэнэбатын хэлсэнчлэн мөнгөтэй эсэхийг нь нягтлахаар Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн Хөрөнгө орлого руу нь өнгийв. Ингэхдээ Д.Эрдэнэбат гишүүний халаасыг ч мөн тэмтэрч үзэж, харьцууллаа.

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын тухайд жилийн 29.9 сая төгрөгийн орлоготой. Буурал гишүүнээс хоёр дахин бага жилийн орлоготой гэсэн үг. Д.Лүндээжанцан гишүүний жилийн орлого 55.7 сая төгрөг. Гэр бүлийн орлогоороо ч мөн туршлагатай парлоаментч илүүрхэнэ. Тодруулбал, Д.Лүндээ гишүүний гэр бүлийнхний орлого 38.4 сая төгрөг бол Д.Эрдэнэбатын ам бүл бүхэл бүтэн нэг орноор хойно хаягдана. Товчхондоо, 2.5 сая төгрөгийн орлоготой.

Залуу гишүүний гайхуулах зүйл нь орон сууцаараа илүүрхэнэ. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээрээ мөн л хашир улстөр 5.3 сая төгрөгөөр илүү байгааг доорх хүснэгтээс харьцуулж болно.

Мал аж ахуйн хувьд Д.Эрдэнэбат яалт ч “баян”. Хэдийгээр Д.Лүндээ гишүүн цайны ганц морьтой гэж хэлэхгүй ч 8 адуунаас өөр мал түүнд байхгүй. Эзэмших газар, эзэмшсэн компанийн хувьд ч АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат насаараа улстөрд яваа Д.Лүндээжанцан гишүүнийг ардаа хол хаяна.

Гэхдээ хурааж хуримтлуулсанаараа буурал гишүүнийг Д.Эрдэнэбат яахан гүйцэх билээ. Д.Лүндээжанцан гишүүн хадгаламжиндаа 170 сая төгрөгтэй бол Д.Эрдэнэбат 6.4 сая төгрөгтэй. Энэ үүднээс нь авч үзвэл казинод тоглох мөнгөгүй гар хоосон хүн нь Д.Эрдэнэбат болж таарах янзтай.

 

Д.Эрдэнэбат

Д.Лүндээжанцан

Жилийн орлого

29931.70

55736.69

Гэр бүлийн орлого

2556.00

38419.70

Нийтийн орон сууц

2

1

Зуслангийн байшин

1

1

Үйлчилгээний зориулалттай

1

 

Бусад /тоогоор/: Тайлбар:
Өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт...

 

3

Үнэлгээ

916000.00

969000.00

Тээврийн хэрэгсэл

Toyota,Land Cruiser 200- 1,Toyota,Land Cruiser 200- 1

 

222626.00

 

Мал, аж ахуй

Ямаа-115, Хонь-213, Үхэр-41, Адуу-2

Адуу-2, Адуу-6

Үнэлгээ

86150.00

12000.00

Газар

Эзэмших, 1.5 га-1, Эзэмших, 1.6 га-1, Эзэмших, 2.6 га-1

Эзэмших, 0,07 га-1

Үнэлгээ

5700.00

8012.40

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл Нийт дүн /мян.төг/

 

160000.00

Хадгаламж

6499.48

170685.89

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

Хангай ХК, Хорол-Эрдэнэ ХХК, Адуунчулуун ХК, Ноён ХХК

"Шихихутуг" Их сургууль Бусад

Хувь, хувьцаа

4ш, 53123ш, 20ш, 0ш

65%, -, 71%

 

60%

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү