УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ


2020-01-24 09:41:09

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон улмаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргаад байсан. Гэвч 2018 оны арваннэгдүгээр сард дахин өөр эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан хэрэгт холбогдсон юм.

Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүнд холбогдох хэргийн шүүх хурал болж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт нэг жил дөрвөн  сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон. Тэгвэл түүний давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дөнгөж шийдвэрээ гаргаж түүнд анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү