Элчин сайдад нэр дэвшигчдийн хоёрыг нь МАН-ын бүлэг дэмжсэнгүй


2020-01-27 18:05:42

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын сонгуулийн тойрог, Элчин сайдад нэр дэвшигчдийн талаар хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийн эхэнд "Бүлгийн хурлаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд 29 тойрог 76 мандат байна. Орон нутагт 20 тойрог 52 мандат байна. Өмнөх мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Зөвхөн нэг мандаттай байсан аймгуудыг хоёр мандаттай болгосон. Дундговь, Булган, Сүхбаатар,  Говь-Алтайг 2 мандаттай болгосон. Нийслэл 9 тойрог 24 мандаттай байна" хэмээлээ. Өөрөөр хэлбэл, нийслэлээс дөрвөн мандат сугалж, орон нутагт шилжүүлэхээр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэжээ.

МАН-ын бүлгийн хурлаар шинээр томилогдох 11 Элчин сайдын асуудлыг хэлэлцсэн байна. Үүнээс есөн хүнийг дэмжсэн. Хоёр хүнийг дэмжээгүй аж. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтүхсүрэн "Нэг нь БНЭУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Ч.Бүрэнбаяр гэж хүн байгаа. Энэ хүн 66 настай учраас Төрийн албаны тухай хуулийн дагуу дэмжих боломжгүй. Хоёрдугаарт, БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Ц.Өнөрзаяа гэдэг хүнийг мэргэжлийн биш учраас дэмжээгүй" гэлээ.

Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох шийдвэрийг бүлгээр ярилцсан. Энэ асуудлаар эргэж ярилцъя гэсэн шийдэлд хүрсэн" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү