Т.Аюурсайхан: "Монгол Шуудан"-г 20 тэрбумаар хувьчлах төслийг ганцаараа эсэргүүцэж, зогсоож чадсан


2020-02-11 14:11:46

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Монгол Шуудан" ХК-ийн хувьчлалыг эсэргүүцсэний буянд тус компанид хэрхэн ашигтай ажиллаж байгаа талаар өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ. Мөн тэрбээр "Төрийн банк, МИАТ-ийн луйврын хувьчлалыг ч зогсоож дөнгөсөн гэнэ шүү. Тодруулбал, тэрбээр "2016 оны намар Монгол Шуудан ХК-ийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах Тогтоолын төсөл УИХ-д орж ирэхэд нь ганцаараа ч гэсэн уйгагүй эсэргүүцэж, судалгаа тооцоо, үндэслэл дэвшүүлсээр зогсоож чадсан юм.

Монгол Шуудан ХК 2019 онд 15.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж орлогын татварт 114.9 сая төгрөг төлж 1.1 тэрбум төгрөгийн ЦЭВЭР АШИГТАЙ ажиллажээ. Хуримтлагдсан ашиг ийнхүү 4.3 тэрбум төгрөг болж байна.

Дээр нь нэмээд Монгол Шуудан ХК нь Төв шуудангийн барилгын 40 хувийг эзэмшдэг, 21 аймаг, 330 суманд хамгийн төв байршилд барилга байшинтай, 130 автомашинтай, 1000 ажилтантай томоохон байгууллага юм.

Үүнтэй адил Төрийн банк, МИАТ ХК-ийн луйврын хувьчлалыг мөн зогсоож чадсан юм. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчийг санаатайгаар үнэгүйдүүлж, алдагдалд оруулж, улмаар хэт бага үнээр хувьчилдаг луйварт цэг тавьж, иргэд олон нийтийнхээ нүд, чих, оюун тархи нь байхыг хичээж байна.

Зураг дээрээс Монгол Шууданг яаж ашиггүй ажиллуулж байгаад амжиж хувьчлах гэж байсан, хувьчлал бүтэлгүйтсэнээс хойш ямар өндөр цэвэр ашигтай байгааг харж болно" хэмээсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү