О.Баасанхүү: Эбэг шоронд хийе гэдэг шинэ хууль бичиж байгаа гэж ярьсан


2020-02-12 09:31:15

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар туурга тусгаарлаж, Шинэ нам байгуулсан. Шинэ нам сүүлийн үед идэвхтэй ажиллаж, асуудал бүрийг шүүрэн авч мэдээлэл, нээлттэй хэлэлцүүлэг хийх болсон билээ.

Төрийн тэргүүн ахмадуудын тэтгэврийг зээлийг тэглэсний дараагаар зээл авсан, аваагүй гэж ялгаварлалгүйгээр буурай нарт 3 сая төгрөг олгох тухай олон нийтэд мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл энэ талар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудаснаа "Ерөнхийлөгчийн хуруу шилний намын хоёр галзуу цагаан сараас өмнө бүх ахмадуудад 3 сая төгрөг өгнө гээд поп мэдэгдэл хийгээд байсан юм. Гэтэл нөгөө сэдвээ ерөнхийлөгчид загнуулаад тас орхисон бололтой. Өчигдөр Эбэг шоронд хийе гэдэг шинэ хууль бичиж байгаа гэж ярьж байсан" хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү