Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийг зарлигийн төслийг Засгийн газар дэмжлээ


2020-02-12 09:41:29

Улсын Онцгой комиссын хуралдаанаар Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэх саналыг гаргасан билээ. Улмаар саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Тэр дагуу Төрийн тэргүүн Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байсан юм. Улмаар Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна.  Хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зарлигийн төсөлд саналаа өгчээ.

Ерөнхийлөгч зарлигийн төсөлдөө XVII жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахгүй байх, зар сурталчилгаа явуулахгүй байх мөн коронавирусийн эсрэг авах арга хэмжээ зэрэг асуудлыг тусгасан аж. Уг саналыг Засгийн газар дэмжсэн гэх мэдээлэл байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү