Т.Ганболд ИЗНН-ын даргад зөвлөнө


2020-02-12 10:03:38

Иргэний Зориг Ногоон Намын дарга Ц.Ганхуягийн зөвлөхөөр "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн Eрөнхий захирал Т.Ганболд томилогджээ. Т.Ганболд нь шинэ нам байгуулах хүсэлтээ Дээд шүүхэд гаргаад байсан ч Улсын Дээд шүүх хэлэлцээгүй байна.

Тэрбээр өмнө нь Хөдөлмөрийн үндэсний намын намын даргаар томилогдож байсан нэгэн. Чухамдаа С.Ганбаатартай тамга, тэмдгийн маргаантай нэлээн удаа явсан гэхэд ч болно. Юутай ч ХҮН-д өрнөсөн хагацал, талцлыг мань хүнтэй холбон тайлбарлах нь бий.
 
Т.Ганболдыг улс төрийн намтар түүхээс нь илүүтэй "Алтан дорнод монгол” компанийн ерөнхий захирал гэдгээр нь олон хүн андахгүй. Нөгөөтэйгүүр, түүнийг "хамар” Т.Ганболд гэхээр улстөр, бизнесийн хүрээнийхэн андахгүй гэж ч тодотгож болох юм.
 
Мөн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн, ИЗНН-ын гурван даргын нэг С.Дэмбэрэлийн эгчийнх нь хүүхэд гэх тодотгол ч бий. Ямартаа ахынхаа хамт Баянголын ард "Корпорейт-1-, МҮХАҮТ-ын дэргэд "Корпорейт-2" буудлуудыг болон мөн Нүхтэд зочид буудал босгосон. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр шалгагдаж байсан Т.Ганболд "Алтан дорнод Монгол" компанийг ОХУ-ын иргэн С.В.Паушокоос салгаж дөнгөсөн гээд хар бараан түүх ч мундахгүй.

Мөн тэрбээр Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн бөгөөд бизнесийн янз бүрийн асуудалд ч их орооцолдсон гэгддэг нэгэн. Хэдэн жилийн өмнө Хууль зүйн сайд байсан Х.Тэмүжин 4 сая ам.долларын нэгэн баримт дэлгэж байсан нь бий. Түүнд Т.Ганболдыг холбоотой хэмээн шуугиад өнгөрч байлаа. Гурван ч намын нүүр үзсэн тэрбээр ийнхүү ИЗЗН-ын даргын зөвлөхөөр ирэх сонгуулийн ажлаа эхлүүлэв бололтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү