Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэнэ


2020-02-12 15:05:35

Маргаашнаас Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллахаар болсон талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Мөн тэрбээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар танилцуулсан.

Мэдээллийн эхэнд Ерөнхийлөгчийг зарлиг гарсныг онцлов. Төрийн тэргүүний зарлигт Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх, баяртай холбоотой худалдаа, зар сурталчилгааг хориглох талаар тусгагдсан байсан. Сар шинийн баярыг хориглох боломжгүй бөгөөд хуулиар зохицуулагдана гэдгийг тэрбээр онцлов. Харин аль болох айл хэсэхгүй байхыг уриалж байгаа аж. Гагцхүү гэр бүлийн хүрээнд ёс үйлдэж, золгох боломжтой гэлээ.

Харин Цагаан сарын шинийн 1, 2, 3-н амралтын өдөр байх эсэхэд тэрбээр болзошгүй нөхцөл байдалтай үед төрийн байгууллагын албан хаагчдыг ажиллуулна, бусдаар амрах, ажиллах талаар хэлэлцээгүй, хуулиараа зохицуулагдана гэсэн юм.

Мөн сурагчдын амралтыг сунгах эсэх талаар тэрбээр "Шинэ коронавирусийн тархалтын оргил үе Цагаан сарын үеэр байж болзошгүй гэсэн урьдчилсан тандалтыг эрдэмтэд хэлж байна. Одоо цаашдын үйл явцыг харна. Хэрэв нөхцөл байдал хүндэрч,  байдал амаргүй болбол сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг гуравдугаар сарын 2-ноос цаашаа сунгах байдал үүсэж магадгүй. Өнөөдрийн байдлаар сунгана, сунгахгүй гэж хэлэх эрт байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү