НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Н.Батсүмбэрэл сонгогджээ


2020-02-19 08:55:36

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж бүлгийн дарга сонгох асуудлыг хэлэлцжээ. Хуралд оролцсон төлөөлөгч нарын 100 хувийн саналаар НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлийг сонгосон байна.

Н.Батсүмбэрэлийн хувьд МАН-ын залуу кадруудын нэг. Түүх нийгмийн ухааны багш мэргэжилтэй тэрбээр 2007 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт хийж улс төрд хөл тавьсан нэгэн. Сөрөг хүчнийг чанга дуугаар шүүмжилж, олны анхаарлыг татсан сэдвүүдээр улстөр хийж гаршсан нэгэн гэж ч тодотгож болохуйц. Ямартай ч тэрбээр ирэх сонгууль хүртэл нийслэлийн бүлгээ идэвхтэй байлгах үүрэг авав бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү