Тойрог: Өвөрхангай энэ сонгуулиар “цэнхэртэнэ”


2020-04-24 09:56:12

Удахгүй болох УИХ-ын сонгуулиар Өвөрхангайн тойрог “цэнхэртэх” магадлал өндөр. Учир нь МАН-ынхан энэ удаагийн сонгуульд одоо гишүүн байгаа Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Я.Содбаатар гурвыг хамтад нь илгээх боломжгүй болсон. МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-тэй нэр холбогдсон нэгнийг нэр дэвшүүлэхгүй гээд хэлчихсэн. Тиймээс У.Хүрэлсүх хамгийн том ЖДҮ-чин Я.Содбаатар найзыгаа нэр дэвшээд хэрэггүй, харин оронд нь намын сонгуулийг удирд, нам ялсны дараа сайдын суудал өгнө хэмээн аргадсан гэнэ.  Гэхдээ энэ Я.Содбаатар гишүүнд чамлагдаж өөрийнхөө залгамжлагчийг Өвөрхангайгаас тодруулж, нөлөөгөө хадгалж үлдэхээр хатуу шийджээ. Тэрбээр ирэх сонгуульд өөрөө нэр дэвшихгүй ч өөрийн хүнээ өрсөлдүүлнэ хэмээн зүтгээд намын даргаа үгэндээ оруулсан гэх сураг байна. Сураг ч гэж энэ тухай нь Өвөрхангайгаар л нэг яриад эхэлчихжээ. Тэр ч бүү хэл аймгийн МАН нь дотроо Д.Тогтохсүрэн, С.Чинзориг хоёрын талынхан, Я.Содбаатар, Г.Ганболдын талынхан гээд илтэд талцаад зогсохгүй нударга хүртэл зөрүүлээд амжсан тухай Арвайхээрээр нэг яриа. Үүнийг нь Ардчилсан намынхан баяртайгаар сэвж хуурай өвсний түймэр адил түгээж байгаагаас энэ тухай нь дуулаагүй хүн ч үлдээгүй бололтой. Тэгээд ч АН-ынханд МАН дотроо хагарч байвал олз. Түүнээс гадна тэд Г.Ганболдыг нэр дэвшчихээсэй хэмээн бурханд залбирахаас ч наагуур байгаа гэнэ билээ.

Д.Тогтохсүрэн, С.Чинзориг хоёрыг чирч унагахад Г.Ганболдын тус их. Сүүлийн жилүүдэд чамгүй бийлэгжүү болж, ойр тойрныхондоо хаялгатай болсон Засаг ноёны жолооч нь хүртэл өндөр дүнтэй тендер авдаг талаар “Цензургүй сурвалжлага”-ынхан баримтаар гаргаж тавьсан. Хууль бус тендер, үнэлгээний хороотой холбоотой асуултуудад “Цензургүй” хатагтайн өмнөөс “Яагаад болохгүй гэж” хэмээн хээвнэг хариулж суусан Г.Ганболдын урдах хойтохыг ухахад үүнээс ч илүүг олно гэдэгтээ тэд итгэлтэй байгаа.

Итгэлтэй байгаа хүмүүс нь АН-аас нэр дэвшихээр горилж буй өмгөөлөгч О.Алтангэрэл, Асашёорюү Д.Дагвадорж нарын хүмүүс бий. Өмгөөлөгч О.Алтангэрэлийн хувьд Өвөрхангай аймгийн АН-ын хорооны даргаар ажилладаг бөгөөд “Цензургүй сурвалжлага”-ын үеэр МАН-ын нөхдийн талаарх булхайг уудалж суусныг нь уншигч та анзаарсан болов уу. АН-ын даргын зөвлөх З.Энхболдын гарын хүн.

Ерөнхийлөгчийн “явуулын станц” Асашёорюү Д.Дагвадорж бизнесийнх нь нэг салаа мөчир байдаг Хархоринд л үе үе очдог байснаа төрийн тэргүүний сонгуулиас хойш бусад сумдаар явж, аатай аваргын хаялгыг хааяа нэг гайхуулж, бага сагаар тойрог услах ажил хийж яваа. Одоохондоо тэрбээр коронагаас болоод Японд хөл хорионд орчихоод байгаа бөгөөд удахгүй явах тусгай үүргийн онгоцоор ирэх юм гэнэ билээ.  

АН-ын даргын зөвлөх З.Энхболдыг Өвөрхангайд нэр дэвшихийн тулд “Цензургүй сурвалжлага”-ыг илгээж нэвтрүүлэг бэлтгүүлсэн гэдэг. Энэ тухай асуултад тэрбээр “Би тэр нэвтрүүлгийг C1 телевизээр үзсэн. Мөн цахим хуудсандаа хуваалцсан. Би өвөрхангайчуудыг төлөөлж найман жил УИХ-д суусан. Та бүхэн санаж байгаа бол миний үеийн гишүүд, тухайлбал талийгаач Г.Батхүү, Д.Зоригт, Р.Бадамдамдин, Д.Лүндээжанцан, нар Өвөрхангай аймагт Я.Содбаатар шиг олон тендер авсан талаар огт сонсоогүй байх. Бид тендерт оролцдог ёс зүйгүй гишүүд байгаагүй юм. Харин сүүлийн дөрвөн жил замбараагаа алдаж, Өвөрхангай аймгийн ИТХ-ын гишүүн л биш бол тендер олддоггүй болсон байна. Тиймээс би тэр нэвтрүүлэг хийсэн нь зөв гэж бодож байна” хэмээсэн нь удахгүй болох сонгуульд АН-ын сурталчилгааны стратегийг тодорхойлж буй юм.

Тэгээд ч “Цензургүй сурвалжлага”-ыг сонгуулиас өмнө телевиз, сошиалаар зайгүй цацахад Г.Ганболддоо тээглээд Д.Тогтохсүрэн, С.Чинзориг хоёр нь унана гэсэн тооцоо хийсэн бөгөөд АН бүрэн эс ч УИХ-д нэгээс дээш суудлыг Өвөрхангайгаас авч “цэнхэр” туяа оруулна. Намар болох орон нутгийн сонгуулиар бүрэн утгаар нь “цэнхэртүүлнэ” гэж үзэж буй гэнэ билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

зулч 2020-03-31 18:29:16-д бичсэн холбогдсон IP хаяг: 103.57.92.240
тэгж тэнэгтэхгүй ээ хар тамхичин зика вирус хоёр яаж гарах юм зулч тийм сүрхий ѳвѳрхангайг гийгүүлэх гэж байгаа юмбол эцэг нэгтээ эгчийнхээ амьдралыг ѳѳд нь татчаад солиор хүний бѳгс ухсан явуургүй хүний нүүрлүү харж чадахгүй бэлтрэг шиг юм бас юувдээ
Amraa 2020-03-31 12:44:15-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.126.89.46
Songuuli ch exelsen baidag buyn ym. za yu ch gsn zasg noen bol helsendee hurdeg hun baina le. demjineee. togtokhsuren gishuun chn harin butgiin ner baastaxgui l ywaad baigaa daa owoo
Зочин 2020-03-31 12:17:26-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.21.118.6
Шал утгагүй нэг талыг барьсан мэдээ байна. МАН-ын 3 гишүүн, аймгийн дарга ганболд нтр хийлээ. Бүтээлээ. Тэрэнд нь атаархаж үхэх гээд хор найруулж суухаасаа л ич.